Төв аймгийн Эрдэнэсант суманд орсон түр зуурын аадар борооны улмаас 156 толгой мал хорогджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/mal.jpg

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Цагаан-Өндрийн шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 231 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т наймдугаар сарын 06-ны өдрийн 21:40-22:30 цагийн хооронд аадар бороо орсоны улмаас 156 толгой мал үерт урсаж хорогджээ.

Тодруулбал, тус сумын харьяат малчин М-ын 6 тугал, 150 хонь үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Угалзат багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 08-ны өдрийн 10:25 цагт ирүүлсэн байна.