E-barimt аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ бүтэн жилээр төлөх боломжтой

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:эмдег/эмдег.jpg

E-Barimt аппликейшнаар ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх талаар ЭМДЕГ-аас танилцуулга зөвлөмжийг хүргэлээ. Тодруулбал, Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавар,

Алхам 1 : Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.

Алхам 2 : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

Алхам 3 : Даатгуулагчийн төрлөө сонгох.

Алхам 4 : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

Алхам 5 : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

Алхам 6 : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам 7 : Төлбөрийн боломжуудаас сонгох