Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам ирэх лхагва гарагт эхэлнэ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Монгол Улсад анх удаа ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Мөн Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид явагдах тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу TICKET.MN худалдаалж эхлэлээ. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг 10,000 төгрөг болон 5,000 төгрөгийн үнийн сонголттойгоор худалдаанд гаргасан бөгөөд доорх холбоосоор худалдаалж байна.



