Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/366371971_729666728967448_1819446916359170478_n.jpg

Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хугацаанаасаа өмнө буюу наймдугаар сарын 13-ны 06:00 цагт дуусгаж хөдөлгөөнийг нээлээ.

Уг замыг наймдугаар сарын 11-ний 22:00 цагаас хааж, засвар шинэчлэлийн ажлыг хийж эхэлсэн юм. Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус замд асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэжээ.