ОБЕГ: Эмээлтэд 80х10 хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраалаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/гал.jpg

Өнөөдөр /2023.08.14/ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байшин шатаж байна гэх дуудлага ОБГ-т 09:13 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түймэр тархан дэлгэрсэн нөхцөл байдалтай байсан.

Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллан, тархалтыг 10:40 цагт зогсоож, 10:56 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа.