Монголын морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилуулна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/367477850_599632345585937_934042266877526750_n.jpg

Монгол Улсын Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт 2023 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.

Морин хуурын чуулгын авьяаслаг хамт олон 31 жилийн хугацаанд дэлхийн 30-аад улсад 650 гаруй тоглолт хийсэн бөгөөд Сиднейн Дуурийн театрт анх удаагаа тоглолтоо толилуулах гэж буйгаараа онцлог юм.

"Тоглолт болон тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сиднейн дуурийн театрын https://www.sydneyoperahouse.com/.../morin-khuur-ensemble... цахим хуудаснаас авах боломжтой" гэж Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-аас мэдээллээ.