СХДЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан: Энэ сард багтаан 3-4 ажилтны байрны урьдчилгааг шийдвэрлэнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:схд эмтөв/ээ10.jpg

СХДЭМТөв 2023 оны эхний хагас жилд ажилчдын үр дүнгийн болон, бүтээмжийн урамшуулалд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн цалингийн доод хэмжээ 1.200.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн "ЭМЯ-аас эмнэлгийн ажилчдын НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ сарын хүрээнд гарах үүрэг чиглэлийн дагуу 3-4 ажилтны байрны урьдчилгаа шийдвэрлэнэ. Цаашид ажилчдын хоолны асуудлыг шийдвэрлэж, хүүхэд харах үйлчилгээг нээн ажиллана" хэмээн СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан мэдээллээ.