Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Амиа хорлохоор 10 давхрын цонхон дээр сууж байсан 15 настай хүүг аюулгүй буулгажээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг наймдугаар сарын 14-ний өдрийн 21:52 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /15 настай, эмэгтэй/ нь 10 дугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.



