Тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдлын хариу СӨРӨГ гарчээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:тарвага.jpg

Өчигдөр буюу 2023.08.14-ний өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн билээ.

Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ЗӨСҮТ-ээс мэдээллээ . Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.

Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.