Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг E-Mongolia системийн “Онцлох үйлчилгээ“ хэсэгт нэвтэрч бүртгүүлнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:batamgalan/suragch.jpg

Өнөөдрөөс эхлэн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг бүртгэж эхлээд байна. Тодруулбал, E-Mongolia системийн "Онцлох үйлчилгээ" хэсэгт бүртгэлийн шинэ цэс нээсэн бөгөөд эцэг эхчүүд тухайн цэс рүү орж бүртгэлээ хийлгэх юм байна.

Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өмнөх жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй бол оршин суугаа хаягийнхаа дагуу хамран сургах тойргийнхоо сургууль дээр биеэр очиж бүртгүүлэх юм байна.