Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлд 88 мянган хүүхэд бүртгүүлээд байна
00

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар / 2023.08.15/ 88 мянга 973 хүүхэд бүртгүүлээд байна
2023-2024 оны хичээлийн жилд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.
Е-Монголиа системээр хүсэлтийг хүлээн авна. Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, цэцэрлэг дээрх дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.



