Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Шинэбаяр: Их, дээд сургуулиудын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ
10

БШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж их, дээд сургуулийн хичээллэх хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, БШУЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр "Сургууль цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааг цомхон байдлаар зохион байгуулах чиглэл өгнө. Харин их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхэлнэ. Харин есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийсэн. Сургуулиуд байршлаасаа хамаараад 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлнэ. МСҮТ-ийн нээлт есдүгээр сарын 4-нд болж, хичээл эхэлнэ" хэмээв



