Э.Номундарь БНСУ-ын тамирчинг ялж, эхний ялалтаа авлаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/номундарь.jpg

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр “Монгол бөхийн өргөөн”-д эхэллээ. Зүүн Азийн таван орны 48 шилдэг тамирчид дөрвөн өдрийн турш өрсөлдөнө.

Тэгвэл манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийг 54 кг-ын жинд Энх-Амгалангийн Номундарь БНСУ-ын тамирчин Е Жин Ө-тэй тулалдлаа. Энэ тулаанд өсвөр үе залуучуудын улсын аварга Э.Номундарь шүүгчдийн 4-1-ийн саналаар ялалт байгууллаа.