Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооны нутаг дэвсгэрт үерт автсан дуудлага бүртгэгдээгүй байна

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:367416950_730908652176589_9125782709476671859_n.jpg

Өнөөдөр үдээш хойш орсон ус ихтэй борооны дараах хүндрэл харьцангуй бага буюу Нийслэлийн БЗД-ийн өмнө нь үерийн усанд автаад байсан нутаг дэвгэрүүд хэвийн байгааг НОК-оос мэдээллээ.

Тодруулбал тус дүүргийн 2, 21, 27-р хорооны нутаг дэвсгэрт усанд автлаа гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т бүртгэгдээгүй болохыг санууллаа.

legacy:367474316_730908665509921_4922687664560654979_n.jpg

Түүнчлэн Дарь-Эхийн төв зам дагуу борооны ус урссан байдалтай, Сэлбэ голын сав орчмоор усны түвшин бага зэрэг нэмэгдсэн бол Далан шуудуу задарсан, сэтэрсэн нөхцөл байдал одоогоор үүсээгүй байгаа аж.