Хоёр өрөө байр шатаж, 93 настай эмэгтэй амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/297424993_825089492186881_8001198857019041090_n.jpg

Сүхбаатар дүүрэгт хоёр өрөө байр шатаж, 93 настай эмэгтэй амь насаа алджээ.

Тодруулбал, "Сүхбаатар дүүрэг ... хороо, Сөүлийн гудамжны ... байранд утаа гарч байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 17-ны өдрийн 22:41 цагт ирсэн байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:49 цагт очиход иргэн А-ны 28 м2 хэмжээтэй 2 өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Л /93 настай, эмэгтэй/ өртөж нас барсан. Хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:06 цагт очиж 5 минут ажилласан" гэж ОБЕГ-аас мэдээллээ.