Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/2u8ain_64df10d21431cf7f0c8d887a_x974.jpg

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Иймд өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Тиймээс дээрх хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.