Барилгын сууриас ялгарсан усаа зөвшөөрөлгүй зам руу шахаж байсан “Альфа Зоне“ ХХК-д хариуцлага тооцохоор болжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/хы2.jpg

Нийслэлд бороо ороогүй үед ус зайлуулах шугамаас ус ундарч, зам усанд автсан тохиолдол хэд хэд гарчээ. Үүн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Альфа Зоне" ХХК-ийн баригдаж байгаа барилгын сууринаас ус гарч, ялгарсан усаа зам руу шахаж байсан нь тогтоогдсон байна.

Иймд уг зөрчлийг арилгаж тус компанид захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.