Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НИЙСЛЭЛ: Гачууртын авто замын шинэчлэлийг хийснээр тус замын ачаалал 50 хувь буурна
00

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Гачууртын авто замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тодруулбал, Гачууртын замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурна хэмээн холбогдох албаныхан төлөвлөөд буй юм.



