Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний зорчих хэсгийг 12 дугаар сарын 1-нд нээнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/368702619_732294285371359_5762079601489497858_n.jpg

Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна.

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.

Арванхоёрдугаар сарын 1-нд гүүрний зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм.

Тэгвэл тус гүүрэн барилгын жилд нийт 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв.