Таеквондогийн тэмцээний медалийн эзэд тодорч эхэлжээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/abf321b4ad886c5254514d7ade02a8f9_x3.jpg

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээний Эрэгтэйчүүдийн -48, -63 кг, эмэгтэйчүүдийн -44, -55, +63 кг-ын жингийн тоглолтууд “Степпе Арена”-д явагдаж медальтнуудаа тодрууллаа.

Эхний өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд П.Пүрэвжаргал хүрэл медаль хүртэж медалийн буухиаг эхлүүллээ. Харин -44 кг-ын жинд Б.Баяржаргал БНХАУ-ын тамирчин Жихан Жэнд, -55 кг-д С.Марал Хятадын Тайваний тамирчин Мэй-Цзу ялагдсан.

Эрэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй Хятадын Хонгконгийн тамирчин Цз Хим Камд, -63 кг-ын жинд Г.Чойжилжав БНХАУ-ын тамирчин Ирэн Жяод ялагдаж тэмцээнээ өндөрлөжээ.