Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнээс Монголын тамирчид 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/64e09fbd44beb.jpeg

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн өндөрлөж, медалийг нь гардууллаа.

Энэ удаагийн наадмаас Монголын боксчид нийт 10 медаль хүртсэн буюу 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 54 кг-д О.Энхсайхан аваргалсан бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын Х.Дөлгөөнсайхан, 63.5 кг-ын Ү.Баасандаш, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Саруул, 60 кг-д Д.Гэрэлсайхан мөнгөн медалийн эзэн боллоо. Харин эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д У.Алтангэрэл, 67 кг-д Б.Очирдарь нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.