Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УЛААНБААТАР 2023: Ширээний теннисийн тэмцээн хосын төрлөөр үргэлжилж байна
00

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй дан болон холимог хосын төрлийн урьдчилсан тоглолтууд, мөн ганцаарчилсан төрлийн хасагдах шатны тоглолтууд явагдаж байна.
Өнөөдрийн хуваарийн дагуу хамгийн эхэнд эмэгтэй хосын төрлийн тоглолтууд эхэллээ. Харин 18:00 цагаас хагас шигшээ тоглолт явагдаж, маргааш аваргын төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорно. Тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулан үзүүлэх юм.



