УЦУОШГ: Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0,0-79,0 мм бороо орсон байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/bo1.jpg

УЦУОШГ-аас өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар орсон хур, тундасны мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

"Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар 0.0-79.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Нийт хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 79.0 мм, Бүрдэд 64.0мм, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 54.0мм, Архангайн Хашаат 50.3мм, Булган Бүрэгхангайд 45.6мм Хөвсгөлийн Шинэ-Идэрт 48.3мм, Өвөрхангайн Хархоринд 44.0мм, бусад нутгаар 0.0-43.0 мм бороо орсон байна" гэв.