Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн рекордыг Монгол охин шинэчиллээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:ой тогтоолт/367458336_597899919224121_7467740620123664067_n.jpg

"Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д Монгол, БНХАУ, Хонгконг, Энэтхэг зэрэг улсуудын шилдэг 120 тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж байгаа билээ.

Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Баганан үгс" төрөл дээр 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг БНХАУ-н тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байсан аж.

Монгол Улсын баг бүрэлдэхүүн нь 2015, 2017, 2019 оны Ази тивийн аварга улс билээ.

Монголын оюун ухааны академи