СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бие гүйцсэн хачгийн хамгийн идэвхтэй үе ирж байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:hachig/hachig.jpg

Хачигт халдварын хамгийн идэвхтэй үе тохиож байгаа буйтай холбогдуулан Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдийг энэ төрлийн амьтны халдвараас сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.

Ялангуяа голомт бүхий бүс нутагт амьдардаг иргэд , ой, мод, ихтэй газраар байнга зорчдог малчид, тариаланчид, байгаль хамгаалагчдыг хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Ойд зорчихдоо тод өнгийн битүү хувцас өмсөж, шавжаас хамгаалах бодис, түрхлэг хэрэглэн, биедээ хачиг буй, эсэхийг тогтмол шалгах нь эрсдэлээс сэргийлэх эхний алхам гэдгийг тархвар судлагч эмч нар анхаарууллаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин