М.Буяндэлгэр: Их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэснээр 41 мянга гаруй оюутан хотын захад төвлөрч, түгжрэлийг бууруулна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин 6 сек
30
legacy:niislel/hh/reeeeaz.jpg

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 1000 хоногийн ажлаа тайлагнаж, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй санал зөвлөлдсөн билээ. Энэ үеэрээ ШУТИС-ийг Шархад руу, Анагаахыг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг ХМК руу гаргавал түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлнэ гэх байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр НЗДТГ-аас их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагыг эрдэмтдийн тооцоо, судалгаан дээр үндэслэн тайлбар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр "2013 онд дугаарын хязгаарлалт хийсэн. Энэ шийдвэрээс хамаарч хүмүүс 2 машинтай болох сонирхол нэмэгдсэн. Тиймээс автомашин 2 дахин нэмэгдэх хандлагатай болж байгаа юм. Машины тоо нэмэгдэх үед дараагийн авах арга хэмжээ нь тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэр юм. Ийнхүү энэ авсан арга хэмжээний үр дагавар дуусахгүй.

Шинэ сэргэлтийн бодлогын эхний 10 жилд шийдэх асуудал нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг шийдэх ажил. Өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн хязгаарлалт бол түгжрэл. Түгжрэлийг шийдэх эхний алхам бол их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх ажил юм. ХМК-д 11 га газрыг чөлөөлсөн. Энэхүү бэлэн газар руу МУБИС-ийг шилжүүлвэл 10106 оюутан ХМК-руу очно. Энэхүү оюутнуудыг дагаад ХМК-д маш их хэмжээний үйлчилгээ, ажлын байр бий болно. Их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэснээр дагаад 41 мянга гаруй оюутан хотын захад төвлөрөл үүсгэж түгжрэлийг бууруулна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh

  • З
    Зочин

    Одоо ашиглалтын өмнөх захиргаагаа бодвол байгуулцан блгүй дээ. Урьд нь 3 тэрбум байсым чинь 6-с буухгүй бх

  • И
    Иргэн

    Энэ хүн Миеэгомбын Энхболдын хүн, 60трбумын Сандуйн найз, Газрын албаны дарга хийж бсан. Ёстой Газрын наймаачин хагартлаа баяжсан, аль ч Засгийн үед дарга хийгээд бдаг. Энэ их замбараагүй барилгажилтыг хийсэн нүгэлт нэгэн дээ.