Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Архивчдын гудамжинд борооны ус зайлуулах 423 метр шугам угсарчээ
00

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам, нийт 15 шүүрт худаг, 15 үзлэгийн худгийн шугам угсралтын ажлыг хийсэн байна.
" Мөн угсралтын дараах явган замын нөхөн сэргээлт, сэтэлгээ болон шүүрт худгуудын асфальт хучилтыг хийж гүйцэтгэв" гэж Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.



