ТАНИЛЦ: Хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай болгон шинэчлэн баталлаа

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
60
legacy:surguuli/240572761_367306104979919_2493696626090293606_n.jpg

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.

2023 оны 7 дугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталж байна.

legacy:surguuli/369246943_316811094062159_8705238968510460768_n.jpg

Боловсролын Ерөнхий газар

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ойлогсонгүй...тэнэг сэтгүүлч бичиж...

  • З
    Зочин

    Хичээллэх хугацаа, амралтыг хүснэгтэнд салгаж ялгаад илүү ойлгомжтой бичихгүй бол энийг чинь уншаад ойлгохгүй хүмүүс бас байна

  • Z
    Zochin

    Tenegteech 9/1- 11/5 hurtel hicheellene 11/6-11/12 g amrana

  • Z
    Zocin

    Unshaad oilgooch oilgomjtoi l bn shd

  • З
    Зочин

    ойлгомжгүй юу үзүүлээд байгаам бэ

  • З
    Зочин

    БШУЯ яахаараа хичээлийн жилийг 11-р сарын 6 наас эхлүүлдэг хуваарь гаргадаг юм бэ.Уг нь 9 сарын 1 л баймаар юм.Энэ жил хүүхдүүд “ сайхан удаан” амрах юм байна доо