ЦЕГ: Асран хамгаалагчдаа зодуулсан зургаан насны охиныг түр хамгаалах байранд авлаа

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
20
legacy:хүчирхийлэл/370439127_680699063936233_5215540039964805585_n.png

Цахим сүлжээнд бага насны хүүхдийг зохисгүй үгээр хэлж, зодож байгаа бичлэг тархсан. Уг бичлэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... дугаар тоотод хүүхэд зодоод байна" гэх дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.