Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Авлига хороолол“ гэгдээд буй “Aqua Garden”-ий удирдлагууд маргааш олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ
20

Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй S'Outlet, "Авлига хороолол" буюу Aqua Garden хороолол мөн Алтай хотхоны урд байрлах "Шунхлай" ХХК-ийн ШТС зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засаг даргын захирамж гарсан.
Тэгвэл маргааш /2023.08.25/ өдрийн 11:00 цагт Aqua Garden хорооллын удирдлагууд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.



