ТОДРУУЛГА: Ажилчид хоорондоо тоглоом шоглоом хийх үед хэн нэгэн зураг дарж сошиалд цацсан

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:таван толгой төмөр зам/370600539_816832499899347_8084350579367657150_n.png

Цахим орчинд "Тавантолгой Төмөр зам" компанийн хүний нөөцийн дарга хоцорсон ажилчдаа гарыг нь өргүүлэн шийтгэж байна гэх агуулга бүхий зураг тархсан.

Уг мэдээллийн талаар "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн холбогдох албан тушаалтнаас тодрууллаа. Тэрбээр "Энэ нь ажилчдаа шийтгэж байгаа агуулгатай зураг биш. Ажилчид хоорондоо тоглоом, шоглоом хийх үед дарсан зураг. Одоогоор тухайн зургийн хэн дарсан болох нь тодорхойгүй байна" гэлээ.