АТҮТ: Драгон төвийг нүүлгэн шилжүүллээ. Ингэснээр нийтийн зориулалттай талбай өмнөхөөсөө тав дахин томорно

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:avto teevrin undesni tov/JU5A8324.jpg

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал төвийг Толгойтод байрлах "Номин Реалтор" руу өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нүүлгэн шилжүүллээ.

Ингэснээр нийтийн зориулалттай талбай өмнөхөөсөө тав дахин томрох аж. Мөн үйлчилгээний зохион байгуулалт хоёр дахин томрох боломжтой гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Тус төвөөс хот хоорондын 54 чиглэлд 58 ААН байгууллагын 700 гаруй автобусаар үйлчилж нэг жилд дунджаар 1,5 сая зорчигч тээвэрлэдэг аж.