Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/mashin.jpg

Өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгой дугаараар жолооч нар хөдөлгөөнд оролцоно Тодруулбал,

Жолооч нар хойд хязгаар 32-ын тойрог, урд хязгаар 120-ийн уулзвар, зүүн хязгаар Чулуун овооны аюулгүйн тойрог, баруун хязгаар Саппорогийн тойрог гэсэн хүрээнд тэгш, сондгойгоор 20 хоног хөдөлгөөнд оролцох юм.

Тэгвэл өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдлөгөөнд оролцохгүй

САНУУЛАХАД,

Наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг,

Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

legacy:автомашинууд/368268915_284044314257460_4393997983209501446_n.jpg