ШУУРХАЙ: АН-ын Тэргүүн дэд даргаар С.Баярцогт, хууль хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаяр нар яригдаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
100
legacy:bayartsogt gishuun asan/Bayartsogt.jpg

Гэрэл зургийг UBN.MN

Ардчилсан намын ҮБХ-ны хурал 12.00 цагаас буюу тун удахгүй эхлэх гэж байна. Бид ҮБХ-ны хурлаар хэлэлцэж шийдэх зарим томилгоонуудын талаар мэдээлж байгаа билээ. Тодруулбал, АН-ынхан генсекийн асуудлаараа эцэслэж тохироогүй байгаа тул үүрэг гүйцэтгэгч түр хугацаанд томилох магадлалтай байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл генсекээс гадна өнөөдөр тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог ярих учиртай. Эх сурвалжуудын хамгийн сүүлд мэдээлснээр АН-ын Тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж магадгүй байгаа аж. Мөн генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг хууль хариуцсан дэд даргаар томилох бололтой. Мөн хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нарын нэр яригдаж эхэлжээ.

Тун удахгүй ҮБХ-ны хурал эхлэх бөгөөд хурлаар дээрх нэрс эцсийн байдлаар тодорхой болохыг анхаарна уу. Бид АН-ын ҮБХ-ны хурлын мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Офшорчин хулгайч баярцогтыг АН аас зайлуулаачээ баярцогтыг Ан д байх юм бол 2024 оны сонгуульд АН ороод хэрэггүй

  • Ж
    Жигмэд

    Өөрсдөөсөө ичих хэрэгтэй.Хүмүүс ойлгоцоон капиталист нам дэмжээд бвл сүйрэх нь тодорхий ш дээ.Дараагийн сонгуульд бүүр нэг ч хүн гарахгүй ээ.Үүрд баяртай .Өөрсөө ичээд холуур явах хэрэгтэй ш дээ.!!!

  • Д
    Дэмжигч

    АН-ыг тарааж цэвэрлээд өөр бүтэц бүрэлдэхүүнээр зохион байгуулах,эсвэл ширэн нүүртэй шуналтнуудыг энэ намтай нь булшлаад эх орон ард түмнээ гэсэн залуучууд болон лидерүүд өөрчлөлт шинэчлэлт хийхээр сэтгэл зорилгодоо нэгдэн шинэ нам байгуулж 2028 оны сонгуульд оролцож улс орноо өөрчлөн хөгжүүлэхийг зорих хэрэгтэй байна.

  • З
    Зочин

    Ингэж хулгайч нараар даргалуулхаар нам нь сүйрнэ гэж яагаад ойлгохгүй бгаан бол 2 дарга нь нэг оффшорын нөгөө нь зээл тэгэлсэн хахуулийн мөнгөөрөө намаа санхүүжүүлнэ

  • З
    Зочин

    Bayartsogt zorigtoi, mundag shuu. Amjilt xysie.

  • З
    Зочин

    Наад хужаагаа болиоч. Баярцогт ч ширэн нүүрлэчихээд эрүүгийн гэмт хэрэгтэн биздээ. Ичидээгүй юмуу.

  • З
    Зочин

    Элбэгдоржийн гар хөлүүд байна. Женко Эби хоёр үхсэн цагт АН өөдлөх байх.

  • С
    Соном

    Хэрэв ийм хүмүүс сонгогдох нь үнэн бол АН иргэдийн дэмжлэгийг хэзээ ч авж чадахгүй.

  • З
    Зочин

    hovdiin gajig zailaa

  • З
    Зочин

    зөв