Ч.Хүрэлбаатар: “Жижиг Тавантолгой“ компани БЭТ-гүй болсноос хойш “Хаалганы цаана сууж, өндөр дүнтэй гэрээ хийж“ нүүрсээ зарж байна. Үүнийг зогсоох ёстой

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:Hurelbaatar gishuun/hurel.jpg

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,

"Жижиг Тавантолгой" компани БЭТ-гүй болсноос хойш, очсон удирдлага нь нүүрсээ биржээр бус шууд гэрээгээр зарж эхэлж байгаа. Хуучин байсан тогтолцоо руу орсон гэсэн үг юм. Тиймээс зөвхөн биржээр зарагдсан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг байх бүртгэлийг хийх үүргийг Гаалийн байгууллагад үүрэг болгож өгч байгаа.

Хуучин үе шиг хаалганы цаана сууж, өндөр дүнтэй гэрээ хийгддэг тогтолцоог өөрчлөх гэж биржээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга хэмжээг авч ажилласан. Харамсалтай нь Жижиг Тавантолгой ХК-ийн буюу орон нутгийн Тавантолгой ХК дээр БЭТ үйл ажиллагаагаа зогсоосноос хойш нүүрсээ гэрээгээр зарж борлуулдаг тохиолдол гарч байна. Тиймээс үүнийг бид таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй эвлэрэхгүй. Зарж болно. Гэхдээ зарсан нүүрс нь хилээр гарахгүй" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөвхөн нүүрс биш нүүрсний уурхайг ч зарахдаа биржээр зарах хэрэгтэй. Хотгор шанагын уурхайг зарсан мөнгийг монгол банкны валютын нөөцөд тушаах хэрэгтэй. Хуучин үед хаалганы цаана сууж байгаад өндөр дүнтэй гэрээ хийгээд л ард түмний өмч бүхэл бүтэн орд газар, уурхайг зарчихдаг мөнгийг хувьдаа завшчихдаг байсан цаг саяхан.

  • З
    Зочин

    газрын хэвлийн баялагийг ямар ч нүүрсний хулгайч бий болгоогүй ард түмний баялаг. гэтэл энэ компанийн хувьцаа эзэмшигч нэрээр энэ компанийн олборлолтын талбайгаас гарч буй нүүрс нэр бүхий уих-н гишүүн гэх мэт хэдхэн хүний халаасруу ордог компани гэхээс илүү улс төрийн байгууллага болсон компани

  • З
    Зочин

    Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh

  • Н
    Намуунбайгаль

    Зөв. Бөгс эргэнгүүт хулгай аийж байна. Жижиг ТТ бол төрийн өмчит ХК. Даварч байна.