1.3 тэрбумын өртөгтэй “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замыг ТЭЗҮ-гүй эхлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хурлууд Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөөнд болдог байжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 46 сек
240
legacy:Battulga Erunhiiluch/Battulga-1.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

“Нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлуудыг түр хорооны сонсгол болохоос өмнө бид зарим мэдээллийг эх сурвалжийн тусламжтайгаар цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-тэй холбоотой асуудлын талаар тодорхой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хяналт шалгалтын үеэр уг төмөр замтай холбоотой ноцтой байж болохуйц дүгнэлтүүд гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг төмөр замын ажил эхнээсээ хэт их яарсан. Мөн тооцоо судалгаа дутуу хийгдэж эхэлсэн гэж дүгнэлж болохуйц байгаа юм.

Тодруулбал, “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын бүтээн байгуулалтын ажил ТЭЗҮ-гүй баригдаж эхэлсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2011 онд “Маккензи” компанийн боловсруулсан ТЭЗҮ-гийн “Тавантолгой – Сайншанд” хэсэгт өөрчлөлт оруулан үндсэн суурь баримт болгон ашигласан байна. Өөрөөр хэлбэл, тухайлсан техник эдийн засгийн үндэслэлгүйгээр уг төмөр замын ажлыг эхлүүлжээ.

Дэлхийн хаана ч ТЭЗҮ-гүйгээр ийм хэмжээний том төсөл хөдлөх ямарч боломж байхгүй. Ялангуяа уул уурхайн бүтээн байгуулалт чиглэсэн, улс орны хэмжээний мега төслүүд. ТЭЗҮ-гүй байна гэдэг нь товчхондоо эдийн засгийн боломж, техникийн тооцоолол, хууль эрх зүйн амрах хүрээ, хэрэгжих цаг хугацаагаа тооцоогүй байна гэсэн үг.

Уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар гуравдугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км юм. Харин төслийн нийт өртөг нь 1.3 тэрбумын төгрөг буюу 488.5 сая ам.долларын өртөгтэй юм. Уг хөрөнгийг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжлсэн байдаг юм.

Үүнээс гадна хяналт шалгалтын явцад гарсан өөр нэг сонирхол татсан дүгнэлт байгаа юм. Тодруулбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн хуралдаанууд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын албан өрөөнд хуралдаж, шийдвэр гаргадаг байсан нь протоколуудаас харагдаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга нь өөрийн эрх үүргийн хүрээнд огт хамаарахгүй ажилд оролцдог байсан уу гэдэг асуулт гарч ирэ байна. Ажлын хэсгээр худалдан авалт, бүтээн байгуулалт тэргүүтэй маш чухал шийдвэрүүд гардаг. Магадгүй түүний өрөөнд ажлын хэсгийн хуралдаанууд болдог байсан нь тус ажлын хэсгийн бүтээн байгуулалтад Х.Баттулга нөлөөлж байсан уу гэдгийг хууль хяналтынхан сайтар шалгах өнцөг юм.

Ингээд эцэст нь ТЭЗҮ буюу техник, эдийн засгийн үндэслэл гэж юу болох талаар товч мэдээлэл хүргэе.
Шинэ төсөл хэрэгжүүлэхэд тодорхой судалгаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгааг Feasibility Study (FS) буюу үгчилж орчуулбал Хэрэгжих боломжийн судалгаа гэнэ. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 үндсэн боломжийг заавал судалдаг. Үүнд:
1. Техник-технологийн хувьд хэрэгжих боломж
2. Эдийн засгийн хувьд хэрэгжих боломж
3. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
4. Үйл ажиллагааны хувьд хэрэгжих боломж
5. Цаг хугацааны хувьд хэрэгжих боломж
Дээр нь нэмээд зах зээлийн боломжийн судалгаа, баялаг/нөөцийн боломжийн судалгааг мөн гүйцэтгэдэг. Уг судалгааны тайланг ТЭЗҮ-ийн тайлан гэх ба энэ нь тухайн төсөл ашигтай юу, эсвэл ашиггүй юу гэдгийг л хэлж өгдөг баримт бичигюм.
Уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг 3 шатад хуваан авч үздэг.
1. ТОЙМ СУДАЛГАА (SCOPING STUDY)
2. УРЬДЧИЛСАН ТЭЗҮ (PRE-FEASIBILITY STUDY)
3. ЭЦСИЙН БУЮУ БАНКНЫ ТЭЗҮ (DETAILED FEASIBILITY STUDY OR BANKABLE FS)
Дээрх судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Тухайлбал тойм судалгааны хувьд 40-50%, урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд 20-30%, харин эцсийн ТЭЗҮ-ийн шатанд 10-15%-ийн нарийвчлалтайгаар тооцдог.
Төслийн ТЭЗҮ буюу судалгааны тайлан нь төсөл хэрэгжүүлэгчид уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг хэлж өгөхөөс гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх гол бичиг баримт болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жуков

    Оросын тагнуул крёмлийн даалгавраар хөндлөн зам тавьсан л байна..бүгдээрээ л мэдэж байгаа..тэр үед нь бариад шоронд хийхгүйяхсым бэ.....Оросууд москвад аваачиж буудаж ална гэсэн 100 жилийн айдас наасаа хэзээ салах бэ...одоо оросын колони орнууд бүгд нүүр бурууллаа..манайхан л дүнгэнэсэн хэвээрээ байх юм..орссгүй амьдарч болно гэсэн ухаан суудаггүй юм уу..

  • З
    Зочин

    TЭЗҮ-тэй бна уу үгүй юү гол нь үр дүнд нь төмөрзам бна уу байна

  • З
    Зочин

    МАНын махан толгойтой хулгайч нар бусдыг юм хийхээр хор найруулж,татаж унагаадаг,бүтэлгүй болгож нурааж дараа нь муулж бах таваа хангахдаа л сайн өөрсдөө юм хийж чадахгүй өнөөдөр Монгол улсын хөгжил ийм арчаагүй байгаа нь энэ намын үйл ажиллагааг харуулж байгаа хэрэг. Ерөнхийлөгчдөө идсэн 14н тэрбумыг, Су Батболдынхоо офшорт нуусан мөнгө хөрөнгийг Монгол улсын сан хөмрөгт авчирч хийчих тэгээд бусдын бөгс ух!!!

  • З
    Зочин

    адгийн дээрэмчинээ орой дээрээ залсан үхэрнүүд дееэ

  • А
    Алтай

    Тэзү тооцоогүй юм хийнэ эхлүүлнэ гэж юү байсан юм бэ. Гол нь хил хүрсэн төгсгөлд нь Хятадын талтай сайн тохироогүй эсвэл Хятадын талаасаа буцсан байж л болох талтай. Улсын том хүн бизнесийн хүн тийм балай юм хийдэг байж гээл бичээд хэнийг хуурах гээд байгаа юм . Хятадын талд ашигтай Монголд ашиггүй зам бас хэн гэгчид нь хэрэгтэй гэж. Учрыг нь олоогүй байж учиргүй муулах буруутгаж мэдээлэл бэлтгэх нь инээдтэй байна шүү. Тэгснээс одоо төр барьж байгаа эрхмүүд хуучин үзлээсээ буцсанаа л тодорхой биччих хэнд тал засаж хэрхэн өөрчлөгдөж байгааг нь хардаг ойлгодог хүмүүс шүү дэ. Гоё малгай битгий өмсгө

  • Х
    Хүн

    Битгий донгос!

  • З
    Зочин

    Жинхэнэ монгол иргэд өөрсдөө барьсан том бүтээн байгуулалт. ТЭЗҮ, зураггүй барина гэж юу байх билээ. Х.Баттулга авилгагүй бүтээн байгуулалт хийсэн.

  • И
    Иргэн

    ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР, ТҮҮНИЙ ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ТЭЗҮ ХИЙСЭН ҮҮ.

  • Г
    Гг

    Авилгалгүй барьсан учир хямд байгаа юм

  • B
    Bb

    Тэгээд , хямд сайн зам тавьсан байна баяр хүргэе

  • Ж
    Жинхэнэ Монгол

    Жонхуугийн идсэн уусаныг ил гаргах цаг болсон. Цэргийнхэн бөөн бизнес хийсэн. Шахааны техник авсан, аж ахунй нэгжүүдэд цэргийн техникийг шатахуунтай нь түрээсэлсэн гэх мэт. Доржсүрэн гэж генералийг сайн шалгах ёстой

  • З
    За бүтэхгүй Х.Баттулга

    Ерөнхийлөгч төмөр зам барих ажлыг удирдаад явдаг хэлэх ч үг алга ямар ард түмэн байна яг таарсан удирдагч төрүүлнэ.Х.Баттулга 100 наслахгүй биз ашиггүй 480 км урт үхмэл хөрөнгө.Нямтайширыг хар Шивээ хүрэн Сэхээгийн нарийн төмөр зам эдийн засгийн ашиг гэж байдаг бол баригдах зөвшөөрөлийг хүлээсээр хүлээсээр 10 сард ашиглалтад орууллаа.

  • З
    Зочин

    Jonxuu, samar 2 bol xorlon suitgex ajillagaa yavuulna uu gexees ene ulsiig xugjuulexgui ni dee. Uls turuus zailuulsan deer. Samar bol avilga xoroolold gol dotor baishin barix zuvshuurul anx ugsun xun. Goliin burgas, gol suitgedeg etgeed.

  • З
    Зочин

    Монгол улс хэзээ хөгжих вэ бөөн будлиан бөөн идэлт уулт авилга

  • З
    Зочин

    1.3 тэрбум гэнэ, тоо мэдэхгүй малуудыг яах вэ, 1.3 их наяд шүү!!

  • M
    mnbv

    Энэ оросын тагнуул дундаас н хэдийг шаасан бол оросууд эртнээс хүүхнүүдээ урхи болгодог олон жишээ би цэдэнбал гээд эхлэнэ...

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Z
    Zochin

    Syyliin ye-iin kheden tumur zam bygd TEZY-gyi barigdaj, sankhyyjyylegdsen dee. Neg muu jishig togtonguut daraa daraagiikh n' nukhdyyd ingej boldog um bna gsn shig duuraigaad l shiidver gargaad mungu ideed bdg um shig bgaa um.

  • З
    Зочин

    Ene neg yumaa shalgaj turiig hohirolgui bolgoh boloogui yu

  • Б
    Бат-Эрдэнэ

    ТЭЗҮ-гүй төсөл эхлүүлэх гэмт хэрэг болдог бол МАНай бүх шатны дарга нар гэмт хэрэгтэн болно. ТЭЗҮ тухайн төсөл хэрэгжих боломжтой эсэхийг гаргаж ирдэг эд. Хэрэгжээд ашиглалтанд орчихсон төслийг ТЭЗҮ-гүй гэх нь тэнэг хэрэг. Баттулга оролцож, ажлын хэсгийн хуралдааныг өрөөндөө хийж байж наад төсөл чинь богино хугацаанд хэрэгжсэн. Тэгээгүй бол дарханы 200 км замыг 7 жил бариад дуусгаагүй, нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлээд 7 жил болоход талд нь ч оруулаагүй байгаа МАН 100 жилд дуусгахгүй.

  • З
    Зочин

    man an namiig suuliin 30 jil songosnii gai

  • З
    Зочин

    ene nhynii yed chin harin ajil yavj bsan um bish yy

  • З
    Зочин

    Засгийн газар яагаад ийм ажил бүтээн байгуулалт хийх ёсгүй субъектэд эрх мэдэл өгсөн бэ.Данхар яагаад хулгар бөхөө шалгахгүй байнаа

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ хүрэлсүх 2 шууд холбоотой