Бан Ги Мун: Шинжлэх ухаан, байгалийн тухай ярихдаа бид байгалийн сэрэмжлүүлгийг сонсох ёстой

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Nomhon dalai damnasan togtwortoi hugjliin heleltsee/Ban Gi Moon.jpg

Зургийг UBN.MN

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад яг одоо БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж байна. Уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож байна.

legacy:Zandanshatar/BNSU ailchlal/2524ц.jpg

Чуулга уулзалтыг нээж тус чуулга уулзалтыг санаачилагч, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун үг хэллээ. Тэрбээр, "Би Солонгосын иргэний хувиар энэ уулзалтад оролцож байна. Дэлхийн температур 2.1 целсээр өссөн. Бидэнд 0.4 целс үлдэж байна гэсэн үг. Энэ байдлаараа 2050 он хүртэл байх боломжгүй. Мөн шинжлэх ухаан, байгалийн тухай ярихдаа бид байгалийн сэрэмжлүүлгийг сонсох ёстой. Урьд өмнө тохиолдож байгаагүй үер болон бусад онцгой гамшиг гэх мэт хүчтэй мессежийг байгаль цаг үргэлж бидэнд илгээсээр ирсэн. Эдгээр нь уур амьсгалын өөрчлөлт бидний хүлээж байснаас хамаагүй хурдан ойртож байгааг харуулж байна. Энэ чуулган уулзалтын гол сэдэв бол сэргээгдэх, буюу ногоон эрчим хүчний талаарх асуудал юм. Бид шинжлэх ухааныг улс төртэй хольж болохгүй" гэсэн юм.

legacy:Zandanshatar/BNSU ailchlal/2524а.jpg legacy:Zandanshatar/BNSU ailchlal/2524й.jpg legacy:Zandanshatar/BNSU ailchlal/2524ы.jpg