ХЭРЭГ: Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал”-ийн Х.Батхишигээс 4.9 тэрбумын авлига, эхнэрийнхээ компаниар 2 тэрбумын авлига авч 10 орон сууц, зогсоолын хамт авсан хэрэгт шалгагдаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 35 сек
90
legacy:Ayursaihan gishuun/377109764_690612196446592_7807830459859623998_n.png

Монголчууд “Нүүрсний хулгай” хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийн анхааралтай ажиглаж байна. Шүүгчдээсээ татгалзсан, шүүх хурал хойшилсон нөхцөл байдлыг хүртэл өөр өөрийн өнцгөөс талбайрлаж, дүгнэж буй нь нүүрсний хэрэгт нийгмээрээ хэрхэн анхаарч байгаагийн илрэл юм.

Тэгвэл ойрын хэдэн өдрийн хамгийн анхаарал татсан хүмүүс болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийн талаарх эх сурвалжийн зарим мэдээллийг хүргэж байна. Шүүх хурал эхлэхтэй зэрэгцээд л өөрсдийгөө ямар ч буруугүй, нүүрсний хулгай гэж нэрлэгдээд буй уг хэргээс оролцох нь байтугай шанага ч нүүрс хулгайлаагүй гэж тайлбарлаад буй. Гэвч үнэн хэрэгтэй тэд шанагаар тогтох нь байтугай хувин, бүр цаашлаад машин машинаар нь нүүрс хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.

Хэргийг гол гогцоо, магадгүй өөр олон хүнийг араасаа дагуулж магадгүй гэх таамаглал дагуулаад буй Б.Ганхуяг нь Тавантолгойн бүлэг ордод хамаарах Бортээг гэх уурхайн олборлогчийн төслийг явуулахдаа Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Х.Батхишигийн “Монголиан контракт майнинг сервис” компанид 715 тэрбум төгрөгийн гэрээ шууд олгож, хахуульд 4,9 тэрбум төгрөг авч, Нүхтийн аманд орон сууц, үйлчилгээ, спортын цогцолбор барьсан нь хэрэгт нотлох баримтын хүрээнд авагджээ.

Мөн эхнэртээ Режис плэйс гэх барилгад 260 мянган ам.доллараар оффис худалдаж авч өгсөн, эхнэрийнхээ Пеарл пропертиз компаниар дамжуулан хахууль авсан 2 тэрбум төгрөгөөр Автай сайн хан хотхоны 10 орон сууц, гараж, агуулах авч, бусдад худалдсан гэнэ.

Мөн Сэлэнгэ аймгийн Бургалтай гэх багт 200 мянган ам.доллараар фермийн аж ахуй худалдан авсан нь мөн л буруу гарын мөнгө хэмээн шалгагдаж, хуулийнхан мөрөөр нь оржээ.

Өөрөөр хэлбэл, шанага ч нүүрс хулгайлаагүй гэж гүрийж суугаа Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох машин, машин нүүрсний хулгайн хэрэг хуулийнханд баримтаав авагджээ. Тиймээс шүүх хэлмэгдүүлэх вий гэхээс гадна шүүх ял завшуулах вий гэх хардлага давхар үүсэх нь гарцаагүй юм. Шүүх “нүүрсний хулгай”-г хэрхэн шийдвэрлэхээс шүүхийн үйл ажиллагаанд дор бүрнээ дүгнэлт өгөх нь гарцаагүй юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    7 n terbum tegreg awsan hunjin shuuh tcagdaa huuliig karmaalsan biz huuliihan ug zaaj egj bga biz shoringoos tom dugardag hulgaij bi sonsoogui ene bol shuuh deer unen tom bn buh heregee nad deer tohihuu j geh shig ene horihod unen zowohgui ugaarahgui bn geheer araas n iween tetgegj zewelgee ih egj bn doo

  • З
    Зочин

    Шүүх яах нь вэ гээл ард түмэн харж бга шүү Ажнай Батэрдэнэ хулгайч,яаж

  • Z
    Zochin

    Barimttai idej uusnaas gadna barimtgyi idej uusan, barimtaa khuuliin daguu um shig byrdyylj idej uusan um zunduu l bgaa biz.

  • З
    Зочин

    Бүгдийг нь буудчих эрхэм хүндэт авилгачид улс төрчдөд идүүлж хулгайлуулж дууссан монгол эх орных нь зориулж чадах эцсийн идэш болог гэж ерөөгөөд нэг нэг тугалга зориулчих харамгүй сэтгэл монголчуудад бий байх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • N
    nuguu holsnii sait ni ene baij

    Hurelbaatar r ehelj bga nvvrsnii bvlegleliin zahialgat sait tanaih bje

  • З
    Зочин

    bathishigiin ugsun avilgal gej hemjee hyazgaar ugui shyy

  • Н
    Нэргүй

    Би буруугүй гэж битгий хэл...монголд хэнч ингэж баяжихгүй...баячууд бүгд хулгайч луйварчид...бүгдийн илчлэх хэрэгтэй....

  • Х
    Хүрэлбаатар

    Танайх Хүрэлбаатар ахын их ойрын хүмүүс юм... амжилт нүүрсийг нь тэгээд засаг нь хулгайлсан юмуу?