Нүүрсний хулгайн мөнгө “эргэлдсэн” Режис Плейс цогцолборыг Голомтод ажиллаж байсан Б.Ганхуягийн найз С.Энхтүвшин барьжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:Ayursaihan gishuun/376396993_324103860019998_8127210972679004487_n.png

“Нүүрсний хулгай” гэх том хэргийн шүүх хурал эхэлж, улс төрийн хүрээнд багагүй бужигнаан эхэллээ. Хамгийн сүүлд Ерөнхий сайдыг захиалгаар АТГ, прокурор, шүүх өөрийг нь хэлмэгдүүллээ гэх захидлыг ХҮЭК-т Б.Ганхуяг бичих нь тэр. Өөрөөр хэлбэл, одоо л улс төрий хүрээнийхэн үүрээ эвдүүлэхээс айж, эсвэл үүрээ хамгаалж үлдэхийн төлөөх тэмцэлд шууд гарч эхэлнэ гэсэн үг.

Тэгвэл өчигдөр мэдээлсэн Б.Ганхуягийн эхнэрт авлигын мөнгө болох 260 мянган ам.доллароор оффис авч өгсөн Режис плейс гэх цогцолбор барилгатай холбоотой нэгэн сонирхолтой баримт хэрэгт авагджээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн дотны найз Голомт банканд ажилладаг байсан С.Энхтүвшин нь тус Режис Плейс цогцолборыг барьсан байна. Тэрбээр, Голомт банкнаас гарсныхаа дараа хуучин ажиллаж байсан банкнаасаа 32 тэрбумын төгрөгийн зээл авч тус барилгаа барьсан аж.

Мөн С.Энхтүвшингийн төрсөн дүү С.Энхтөр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д барилгын төслийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд “Элгэн” ХХК-ийн захирал нартай хамтран Ханбогд рийл истэйт ХХК-ийг эзэмшдэг юм байна.

Дашрамд сануулахад, “Голомт”-ын гэх нэрээрээ олонд танигдсан Бодь интернэшнл ХХК-ийн захирал Г.Баясгалан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нууц гэрээгээр төмөр зам тавих ажил гүйцэтгэж, төлбөрт нь коксжих нүүрс авч байгаа билээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эмо

    Ганхуяг арай л дэндүү өм цөм идэж байна. Ингэж идчихээд нэг ч төгрөг идээгүй гэж бүлтрээд байна лээ. Бусадтайгаа барьцаад тэглээд бх шиг байна. Барьцах гэдэг ойлголт хуулинд байхгүй л дээ. ЕС Оюунэрдэнэ үнэхээр зоригтой шийдэмгий эр юм. Түүнийг ард олон дэмжиж хамгаалах ёстой.

  • Z
    Zochin

    Mungu ugaana gdgiig yzyylj ugchee. Uurch ikh um bgaa daa medeej.

  • З
    Зочин

    монголын ард түмний баялагыг хэдүүл хулгай хийж идчихээд нэг их баатар шудрага амьтан царайлаад попороод байгаа энэ долийсон хулгайчийг идсэн бүхнийг нь улсын орлого болгох хэрэгтэй

  • З
    Зочин

    Shalgah l asuudal um bn da.shvvhiig harj l baita da