С.Эрдэнэ: Х.Баттулга улс төрийн зорилготой хэрэг захиалдаг нь үнэн

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:Battulga/380987511_328963799501798_6776868023136511339_n.jpg

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намыг тамга авах зорилгоор улстөрийн зорилготойгоор хэрэг захиалсан талаар Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр "Х.Баттулга АН-ын тамга, эрх мэдлийг авахын тулд надад захиалгаар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Үүнийгээ 2021 оны гуравдугаар сарын 1-нд хэрэгсэхгүй болгуулж, Ардчилсан намын тамгыг авах гэсэн боловч би өгөөгүй. Ингээд долоо хоногийн дараа захиалгат хэргээ сэргээсэн байдаг. Жонхуу улстөрийн зорилготой хэрэг захиалдаг нь үнэн" хэмээжээ.