Сурагчдын юунаас хордсон эсэх дүгнэлт гартал 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр боллоо

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:18 dugaar surguuli/№№№№.jpg

Хан-Уул дүүрэгт байрлах 18 дугаар сургуулийн хүүхдүүд толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэсэн албан мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.

Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна гэж Хотын даргын орлогч З.Төмөртөмөө мэдээллээ. Мөн тэрбээр "Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа" хэмээлээ.

Ингэхдээ Монгол дээд сургуулийн байрыг түрээслэж хичээллэж байсан 6-8 дугаар ангийн 720 хүүхдийг цахимаар хичээллүүлэх аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ сэтгүүлчид үнэхээр боловсролгүй юмаа. Гарчигаа дахиад сайн уншдаа!!! "Юунаас хордсон эсэхийг" гэдэг чинь юу гэж байгааюм бэ? Харин "хордсон шалтгааныг тодруулахаар..." гэвэл ойлгомжтой болно биз дээ. Манай Монгол хэл, уран зохиолын багш нар хаана явнаа. Иймэрхүү зүйл дээр ерөөсөө дуугарахгүй юм.

  • З
    Зочин

    энэ мангар пацан дарвагараасаа болж унах гэдгээ одоо болтол ойлгоогүй явнаа даа, одоо бас юун газ маз гэж таамаг дэвшүүлэхээ боль ч гэх шиг