ХАНЖОУ: М.Даваадорж жюү жицүгийн анхны медалийг хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/даваадорж жюү.jpg

Жюү жицү барилдааны эрэгтэйчүүдийн 77 кг-д М.Даваадорж эхний даваанд Кувейтийн Насер Абдулкареемийг 2:0 оноогоор ялж, дараагийн даваанд Туркменистаны Желилмухаммед Хожамирадовыг 2:0-ээр илүүрхсэн. Улмаар шөвгийн 8-д БНСУ-ын Коо Бон Чёлд оноогоор хожигдсон ч дагах барилдаанд Узбекистаны Уроков Ферузбекийг идэвхээр ялснаар хүрэл медалийн төлөө Сингапурын Тиан Лим Полтой хүч үзэхээр болсон.

Тэгвэл тэрбээр дөнгөж сая Сингапур улсын тамирчин Лим Пол Тиан Жиг цэвэр ялан Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.