Ц.Хулангийн шүүх хурал энэ сарын 25-н хүртэл ХОЙШИЛЛОО

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2026/01/KhulanTS.jpg

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болсон. Гэвч өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар хурлыг энэ сарын 25-н хүртэл хойшлуулсан байна.

Сануулахад, Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Улмаар яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд ийнхүү шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм.