Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: “Хутга бариад бусад руу дайрсан“ гэх мэдээллийг шалгаж байна
00

Нэгэн иргэн цахим хуудаснаа "Хутга бариад бусад руу дайраад байна. Хариуцлага тооцно уу" хэмээн нэгэн хутгатай залуугийн зургийг цахим хуудаснаа нийтэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.



