“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүл, ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ“

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Huchirhiilel ohid/Huchirhiilel ohid.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн талаар бид мэдээлсэн.

Мэдээлэлд, "Хагас өнчин хүүхэд 36,3 мянга, бүтэн өнчин хүүхэд 2911, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111776 дуудлагаас зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9224 байна.

Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна" гэж мэдээлэлд дурдагджээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхэд хүчирхийлдэг гаж үзэгдэл хөдөөний золбин пиздануудыг хот руу хамаагүй нүүж оруулж эхэлсэн 1998 оны үеэс гарч эхэлсэн байдаг. Тэр үед ардчилсан нам олонх байсан . С.Зориг хүн амын энэ шилжил хөдөлгөөн буруу гэж шүүмжилдэг байсан Харин үхэж далд орсон элбэгдорж үхээр хөдөөнөөс бичиг үсэггүй боловсролгүй нөхдүүдийг дураар нь олноор нь оруулж ирээд сонгуулиар тэднийг хуурч байгаад сонгуульд ялаад ахиухан хулгай хие л дээ гэж ярьж байсныг нь сонссон хүн байдаг. Одоо бурхан болсон доо зайлуул