Таван ханатай гэр шатаж, 22 настай залуу өртөж нас баржээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын онцгой байдлын газарт гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 18:18 цагт очиход иргэн А-ийн 6 ханатай гэр шатаж дууссан байсан.

Уг гал түймэрт 22 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй М өртөж нас баржээ. Тиймээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.