Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга нарын хахууль авсан хэргийг ПРОКУРОР ХЯНАЖ дуусчээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder/erdenetuildver.jpg

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Материал, техник хангамжийн хэлтсийн менежер Б.О, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “О” ХХК-д давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэргийг хянаж дуусчээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 3 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.