Талийгаач Г.Ганжаргалын эхнэр: Миний нөхрийн хумснаас холимог ДНК илэрсэн ч цааш нь шалгаагүй нуун дарагдуулсан

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин 17 сек
10
legacy:_shariljjj/NewFolder/жахжхашүжажц.jpg

Монгол Улсын зөвлөх эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 09-ны өдөр " Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон билээ.

Тэгвэл өнөөдөр Талийгаач Г.Ганжаргалын эхнэр нь суулт зарлаж, 3 дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардлаа.

Тэрбээр " Гурав дахь удаагийн шинжээчийн багт нүүр ам, судлалын салбар зөвлөлийг оруулсан. Би есдүгээр сарын 22 нд үүнийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байсан. Учир нь талийгаачийг нас барах үед хамт байсан бүх хүмүүс нь нүүр ам судлалын салбарт ажилладаг. Олон удаа эсэргүүцэж хүсэлт гаргасан боловч тогтоолд өөрчлөлт оруулахгүй гэсэн. Аргаа бараад олон нийтэд баримт ил болгосны дараа 7 хоногийн дотор тогтоолоо өөрчилсөн. Одоо 3 дахь удаагийн шүүх шинжилгээний хариу аравдугаар сард багтаад гарна байх.

Миний нөхөр амиа хорлоогүй. Талийгаачийн хумс нь бохир байсан. Яагаад түүнийг шалгаж, шинжилгээ хийгээгүй юм бэ гээд гомдол өгч шинжилгээ хийлгүүлсэн. Хариу нь холимог ДНК илэрсэн. Үүнийг салгаад хэний ДНК холилдсон бэ гэдгийг шалгах боломжтой байтал нуун дарагдуулж хаасан. Мөн өндрөөс унасан үгүйг тогтоохын тулд физикч оролцуулъя гэхэд прокурорын газраас ямар ч боломжгүй гэх хариуг хэлсэн. Мөн өмнө нь шинжээчийн багт орох боломжтой гэж байсан физикчид есдүгээр сард оролцох боломжгүй гэх хариуг хэлсэн. Яагаад бодлоо өөрчилсөн гэдгийг мэдэхгүй байна. Туслах боломжтой бүх мэргэжилтнүүд холбогдохыг хүсэж байна. Эцсийн байдлаар үнэн зөв хариуг гаргаж өгөхийг холбогдох байгууллагаас шаардаж байна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    4 давхраас хүн унахад үхнэ. Гэхдээ бүх дотор эрхтнүүд бяцрах, унасан талын бяцралт гарна. Хамгийн гол нь хаанаас унасан траекторийг нь тогтоож болно. Харин унахаасаа өмнө үхсэн байсан, өөрөө унасан, хүн түлхсэн эсэхийг задлан, криминалистик шу тогтооно. Дээр нь эдийн засгийн мөрдлөгө буюу хамт байсан хүмүүс, өөрийнх нь банкны хуулга, хоорондын мөнгө төг, санхүүүгийн маргаан байсан эсэх, хувийн өш хонзон, дээр нь тэдгээрийн биеийн үзлэг, шархны ул мөр, тэмцэлдсэн, барьцалдсан эсэхийг тодпорхойлох ёстой. Гарын хумсны завсрын ДНК, хурууны хээ авах зэрэг олон арга хэмжээг олон мэргэжлийн хүн хийж байж үнэн тогтоогдоно.