Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Найзууд цувралын жүжигчин Мэттью Перри таалал төгслөө
00

2004 онд гарсан хамгийн чухал цувралуудын нэг бол "Найзууд" телевизийн цуврал билээ. Уг кинонд өөр өөр дур сонирхолтой 6 найзын амьдралын тухай өгүүлдэг.
Тэгвэл Найзууд цувралын Чандлерын дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-ны өдөр 54 насандаа таалал төгслөө. Тэрээр гэрийнхээ жаккузанд живсэн байдалтай олдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин гадны нөлөөтэй нас барсан эсэхийг нь одоогоор хэлэх боломжгүй аж.



