Б.Пүрэвдорж: Би өөрөө сонирхлын зөрчилтэй учраас согтуу жолоочийн асуудал дээр янз бүрийн хариулт хэлэхгүй

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:nymbaatar/5t54t.JPG

Өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодсон иргэнд үүрүүлэх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би өөрөө сонирхлын зөрчилтэй хүн. Би өмнө нь халамцуу машин барьж яваад аваар хийж байсан. Өөрөө сонирхлын зөрчилтэй учраас согтуу жолоочийн асуудал дээр янз бүрийн хариулт хэлэхгүй" гэв.